Өмнөговь аймагт цасан шуурганы улмаас зургаан хүний амь эрсэдлээ

2019-05-13

Өнгөрсөн бямба гаригт Дорноговь-Сайншанд, Говьсүмбэр, Замын-Үүд, Хэнтий-Бор Өндөр, урд чиглэлд Өмнөговь, Дундговь аймгуудын нутгаар  их хэмжээний цас орж, цасан шуурга шуурсан.

Үүнээс улбаалан замын нөхцөл байдал хүндэрч, зарим замууд цасанд боогдоод байна. Баруун тийш Өвөрхангай, Баянхонгор аймгийн чиглэлд халтиргаа гулгаатай байгаа тул онцын шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутагт зорчихгүй байхыг анхааруулъя.

Цаг агаарын хүндрэлтэй байдлын улмаас Улаанбаатар Дорноговь-Сайншанд-Улаанбаатар, Хэнтий-Бор-Өндөр-Улаанбаатар, Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар, урд чиглэлд Улаанбаатар-Өмнөговь-Цогтцэций-Улаанбаатар, Өмнөговь-Улаанбаатар-Өмнөговь-Цагаанхад-Улаанбаатар зэрэг чиглэлийн автобусны хөдөлгөөнийг түр зогсоосон.

Түүнчлэн Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт ирсэн 69 дуудлага иржээ. Дуудлага мэдээллээр 41 иргэн малтайгаа шуурганд уруудаж, төөрч алга болсон гэх дуудлагын дагуу аймаг, сумдын 48 техник хэрэгсэл, 149 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн багууд ажиллаж, 41 иргэнээс 37 иргэнийг эсэн мэнд олсон байна.

Харамсалтай нь Цогтцэций сумын гэр бүлийн 2 иргэн, Сэврэй сумын Сайншанд багийн нэг иргэн, Цогтцэций сумын нэг эмэгтэйг осгож нас барсан байдалтайгаар эрлийн багийнхан олжээ.

Одоогийн байдлаар малын гарз, хохирлын хэмжээг тогтоогоогүй байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ