Б.Хурц нь ТЕГ-ын даргын зөвшөөрөлгүй байцаалт өгөхгүй хэмээн саатуулагдаж байх хугацаандаа нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байсан бол саатуулах хугацааг сунгасны дараа мэдүүлэг өгчээ. Ингэхдээ ТЕГ-ын зөвшөөрлөөр төрийн нууцад хамаарагдах мэдээллийг дэлгэлгүйгээр мэдүүлгээ өгсөн гэнэ.
Төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан, нууцын зэрэглэлтэй мэдээллийг мэдэж байгаа албан хаагчид төрийн албанаас гарсан ч хоёр жилийн дотор ямар ч шатанд нууц задруулахгүй гэсэн баталгаажих хуудсанд гарын үсэг зурсан байдаг аж.
Хошууч генерал Б.Хурцыг С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэх хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн, эрүүдэн шүүх ажиллагааг анхнаас нь зохион байгуулсан байж болзошгүй гэх үйлдэлд буруутган МБА-ны Тусгай субъектийн үйлдсэн болон Онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж байгаа ЮМ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.