• Монгол гар урлаачдын бүтээгдэхүүнийг нэг дор цуглуулсан “Гэрү” аппликейшн

    Өдөр тутам болж байдаг төрсөн өдөр, тэмдэглэлт ойн баяруудаар  сэтгэл шингэж гараар урласан бүтээгдэхүүнийг сонгож, дотны хүндээ бэлэглэх боломжийг Гэрүгийхэн нэг дор бүрдүүлжээ.

    Энд гар урлалын цүнх,түрийвч, малын түүхий эдийг ашиглан хийсэн гоо сайхны бүтээгдэхүүнүүд, гэр ахуйн чимэглэл бүгд нэг дор.

    Гэрү дээр худалдаалагдаж байгаа бүх бүтээгдэхүүнийг Монголчууд өөрсдийн гараар нэг бүрчлэн хийсэн гэдгээрээ онцлог. Гэрү аппликейшн худалдан авагчдад дараах боломжуудыг бий болгосон.

    Бэлэн байгаа бүтээгдэхүүнээс сонголтоо хийж, байгаа газартаа хүргүүлэх боломж

    Гэрүгийн сэдвүүдтэй танилцан, бэлэг сонгох цаг хугацаагаа хэмнэх боломж

    Урлаачидтай холбогдон авахыг хүссэн бүтээгдэхүүнээ өөрийн сонирхолд нийцүүлэн өөрчлүүлэх боломжтой

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ