Бакугийн гранд сламд жүдоч гар утсаа татамид авч гарснаас ялагдлаа

Баку (Азербайжан)-д болсон жудогийн Grand Slam-ын үеэр нэгэн утгагүй явдал тохиолдсон байна. Тэмцээний үеэр Португалийн жудоч Анри Эгутизе кимонондоо гар утастай гарч ирснээс ялагдсан тухай Олон улсын жүдо бөхийн холбоо (IFJ) YouTube-ээр мэдээлсэн байна.

Шүүгч улалдааныг даруй тзогсоох ёстой гэдгийг эндээс л мэджээ.

Эгутизе хансоку-маки (техникийн алдаа) хүртсэн. Дүрэмд заасны дагуу, жудогийн татами дээр ямар нэг өөр зүйл авч гарч болохгүй.

Эгутизе нь 2016 онд Малага, Мадридад болсон Европын өсвөрийн аваргаар тодорч байжээ. Тэрбээр Мароккогийн Grand Prix-т хүрэл медаль, Тбилисээс мөнгө, 2018 онд Загребт мөн хүрэл медаль хүртсэн нэгэн ажээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ