• Мадагаскарын зэрлэг амьтдыг устах аюулаас нь аварч буй өсвөр насныхан

    Африкийн Мадагаскар арлын ойн сан бүхий нутаг дэвсгэрийн хэмжээ нь сүүлийн жилүүдэд эрс багасчээ. Энэ нь нутгийн уугуул иргэд газар тариалан эрхлэхдээ хөрсний шимт чанарыг нэмэгдүүлэх зорилгоор ой модыг зориудаар огтолж, шатааж байгаатай  холбоотой гэнэ. Гэтэл Мадагаскар арлын ойн амьтдын 80 хувь нь дэлхийн өөр хаана ч байхгүй ховор амьтад аж Click To Tweet. Тэгвэл ирээдүйд газар нутгийнхаа эзэд болох суух Мадагаскарын өсвөр насны хүүхдүүд нэгдэн  хүнс, үр тариа тариалахын тулд биологийн олон төрөл зүйл, ой модыг устгаж байгааг өөрчлөх  хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ.

    Мадагаскар арлын ойн  амьтдын 80 хувь нь дэлхийн өөр хаана ч байхгүй ховор амьтад

    Мадагаскар арлаас есөн мянган километрийн зайд Парис хотноо  олон улсын эрдэмтэн,судлаачдаас бүрдсэн “Биологийн олон янз байдал, Экосистемийн үйлчилгээ/үр өгөөж/-ийн талаарх Засгийн газар хоорондын шинжлэх ухаан,бодлого”( IPBES)-ын НҮБ-ын хороо хүн төрөлхтний байгаль дэлхийтэйгээ харьцах харьцаа болон дэлхий ертөнц  экологийн аюулт байдлын ирмэг дээр ирснийг үнэлж, дүгнэж, тавдугаар сарын 6-ны өдөр тайлангаа олон нийтэд танилцуулсан тухай мэдээлсэн.

    Тогтвортой газар тариалан эрхлэх гэдэг нь

    Хүмүүс бид дэлхий дээр амьдрахдаа бусад биологийн төрөл зүйлүүдтэй зэрэгцэн оршихдоо  маруухан. Биологийн олон янз байдал нь экосистем  өөрийгөө тоосжилт, үерээс хамгаалах, ус, агаар, хөрсөө цэвэршүүлэн хамгаалах нөхцөлийг бүрдүүлж байдаг.

    Voahirana Randriamamonjy

    Voahirana Randriamamonjy нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд Мадагаскарын өсвөр настнуудад тогтвортой газар тариаланг сурталчлан, таниулах ажлыг хийж буй.

    Хэрвээ ой мод уствал маш олон зүйлс хамт устана. Зөвхөн биологийн төрөл зүйлүүдэд аюул учраад байгаа юм биш. Ой мод байхгүй бол оршин суугчдын ундны цэвэр ус татарч, хөрс үржил шимээ өгөхөө болино.

    Voahirana болон түүний багийнхан “Youth for Lemurs” төслийн хүрээнд өсвөр насны хүүхдүүдэд  ой модоо устгахгүйгээр буюу тогтвортой газар тариалан эрхлэхэд шаардлагатай арга ухаан, мэдлэг мэдээлэл, цаашлаад багаж хэрэгслийн талаар сургалт явуулдаг.

    Уугуул иргэд тариалангийн ажлаа эхлэхдээ хөрсний үржил шимт байдлыг нэмэгдүүлдэг гэж үздэгийн улмаас ой модыг огтлон тайрч, дараа нь газрыг нь бүхэлд нь шатаадаг байна. Ийнхүү шатаах нь хөрсний үржил шимийг нь тодорхой хэмжээгээр нэмэгдүүлдэг боловч урт хугацааны ашигггүй юм. Click To Tweet  Хөрсийг үр шимгүй болсон гэж үзвэл өөр талбайн модыг дахин огтолж, шатаах байдлаар үргэлжилдэг.

    Тогтворгүй газар тариалангийн улмаас Мадагаскар нь дэлхийд ойн сан хорогдлоороо тэргүүлж, 2017 онд гэхэд нийт 500 мянган га ой устжээ. Click To Tweet

    Их Британийн Бангор их сургуулийн профессор Жулиа Жонес:

    Мадагаскарын ой нь өөрөө маш олон биологийн төрөл зүйлийг агуулдаг дахин давтагдашгүй шинж чанартай. Ойг сүйтгэн шатаасаар байх юм бол хэдхэн жилийн дотор биологийн төрөл зүйлүүд устаж үгүй болно. Мадагаскарын ой мод, шүрэн хадууд, лемур бичээ алдчихвал одоо байгаагаасаа хэд дахин ядуу ард түмэн болно. Click To Tweet

    Тэдний багийн хувьд  энэ жил 10 тосгонд тогтвортой газар тариаланг сурталчлан, таниулахаар төлөвлөжээ. Тосгон болгон өөрсдийн гэсэн үр тариан сортын онцлогтой байдаг бөгөөд тосгоныхны зүгээс юу тариалахаа хэлж, хариуд нь хэрхэн байгаль, ой модоо сүйтгэхгүйгээр тариалж болох арга барилыг олж авдаг.

    Мадагаскарын ой, түүний биологийн төрөл зүйлүүд Малаш залуучууд байгаль, ой модтойгоо хэрхэн харьцахаас хамаарна. Хэрэв тэд тогтвортой тариалангийн зан үйлд суралцаж, амьдралдаа хэрэгжүүлж чадвал зөвхөн байгаль дэлхийгээ хамгаалаад зогсохгүй, уугуул иргэдийн тухайн нутагт амьдрах хугацаа нь хүртэл уртсах юм.

     

    Эх сурвалж:  Bbc.com

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ