• Израильчууд Трампыг хүндэтгэн Голаны өндөрлөгт түүний нэрэмжит тосгон байгуулах газраа олжээ

    Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн хэлснээр “Израилийн эрх баригчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нэрэмжит тосгоныг барихаар Голаны өндөрлөгт байршлаа сонгосон” аж.

    Түүний хэлснээр АНУ-ын удирдагч Сирийн мэдэлд байсан Голаныг Израйль улсынх хэмээн саяхан хүлээн зөвшөөрсөнд талархаж байгаа нь тэр гэнэ.

    “Бид Голанд байрлах шинэ тосгон барих газрыг аль хэдийнээ олсон” гэж Нетаньяхугийн р мэдэгдсэн байна.

    Өмнө нь Нетаньяху Трампын нэр хүндийг эрхэмлэн Голан дахь тосгоныг түүний нэрээр нэрлэхээ амласан юм.

    Голаны өндөрлөг нь Ойрхи Дорнодын маргаантай нутаг. Ихэнх нь Израилийн хяналтан дор байгаа ч Сирийн зүүн хэсэг юм. Хоёр улсын хувьд Голаныг өөр өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг.

    Харин уг асуудал дээр Москва 1981 оны 12-р сарын 17-ны өдрийн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг тууштай баримталдаг бөгөөд Сирийн хэсэг дэх хууль, эрх мэдэл, удирдлага, зохион байгуулалт дээр Израилийн тал шийдвэр гаргах нь хүчин төгөлдөр бус гэж үздэг бөгөөд олон улсын эрх зүйн хувьд хүчингүй асуудал ажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ