СЭРЭМЖЛҮҮЛЭГ!!!

Тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Зүүн урд чиглэлд буюу Дорноговь-Сайншанд, Говьсүмбэр, Замын-Үүд, Хэнтий-Бор Өндөр, урд чиглэлд Өмнөговь, Дундговь аймгуудын нутгаар цас их хэмжээгээр орж, замын нөхцөл байдал хүндэрч, зарим замууд цасанд боогдоод байна.

Баруун тийш Өвөрхангай, Баянхонгор аймгийн чиглэлд халтиргаа гулгаатай байгаа тул онцын шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутагт зорчихгүй байхыг анхааруулъя.

Цаг агаарын хүндрэлтэй байдлын улмаас Улаанбаатар Дорноговь-Сайншанд-Улаанбаатар, Хэнтий-Бор-Өндөр-Улаанбаатар, Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар, урд чиглэлд Улаанбаатар-Өмнөговь-Цогтцэций-Улаанбаатар, Өмнөговь-Улаанбаатар-Өмнөговь-Цагаанхад-Улаанбаатар зэрэг чиглэлийн автобусны хөдөлгөөнийг зогсоолоо. Ѳмнөговь-Цогтцэцийгээс гарах зорчигч тээврийн автобуснуудыг маргааш ѳглѳѳ болтол зогсоох арга хэмжээ авч ажиллаж байна.

ЗТХЯ

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ