Мон-Алтиусын 3×3 сагсан бөмбөгч залуус Азийн аварга боллоо

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Ази тивийн оюутны АШТ Тайваний Кинмень хотод болж байна. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй багууд өрсөлдсөн бөгөөд тав дахь удаагийн тэмцээнд Монголын “Мон Алтиус” сургуулийн эрэгтэй баг аваргын алтан медаль хүртлээ.

Манай залуус “А” хэсэгт БНСУ, Хонконг, Малайз, Тайваний багтай багтсан бөгөөд хэсэгтээ Малайз, Хонконг,, БНСУ-ын багийг хожиж, Тайваньд /17:16/ нэг оноогоор хожигдон юм. Хэсэгтээ хоёрдугаар байраар шалгарсан манай баг өнөөдөр Индонезийн багтаийг хожин аваргын төлөө Тайваний FJCU багтай дахин тоглов. Энэхүү тоглолтод Мон Алтиусын залуус өрсөлдөгчөө 20:12 харьцаагаар буулган авсанаар Аварга боллоо. Хүрэл медалийг индонезын баг хүртсэн хүртэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ