• Дэлхийн дулаарлыг 1.5 градус дотор байлгах зорилтыг биелүүлэх талаар мэдэгдэл гаргалаа

    Женевт хуралдаж буй НҮБ-ын системийн байгууллагын тэргүүн нарын зөвлөлийн хаврын чуулганд оролцож буй тус байгууллагын 30 гаруй агентлаг байгууллагын хариуцлагатнууд энэ сарын 9-нд хамтарсан мэдэгдэл гаргаж, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах талаар бодит арга хэмжээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ, энэ талын улс төрийн хүсэл санаачилгаа эрчимжүүлж, энэ оны 9-р сард хуралдах цаг уурын өөрчлөлтийн тухай НҮБ-ын чуулга уулзалтад бэлтгэл хангахыг гишүүн орнууддаа хандан уриалжээ.

    Хамтарсан мэдэгдэлд “Цаг уурын өөрчлөлтийг зохицуулах нь нэгэнт ёс суртахуун, ёс зүй, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан шаардлага болсон учраас улс орнууд эрхбиш шийдвэр зориг гаргаж, үр ашигтай арга хэмжээ авч хэрэгжүүлэн, дэлхийн бөмбөрцгийн дулаарлыг 1.5 градус дотор байлгах зорилтыг биелүүлэхийг хичээх ёстой. Мөн цаг уурын өөрчлөлт нь улс орнуудын ард иргэдийн амьжиргаа, экологи зэрэгт төрөл бүрийн өөрчлөлт авчрах тул эмзэг экологитой бүсийн цаг уурын гамшгийн дархлаа, нийт бүс нутгийн эрсдэлийг зохицуулах хүчин чадлын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, бүх нөөц боломжоо ашиглаж, цаг уурын өөрчлөлтөд заналхийлэлд автсан эдийн засаг, нийгэм, соёл зэрэг салбарын эрх ашгийг чадлын хэрээр хамгаалах ёстой” гэсэн байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ