• Дэлхийн тэргүүн баян Жефф Безос саран дээр буух аппаратын загварыг танилцуулав

    -Саран дээр буух модулийг Цэнхэр сар гэж нэрлэжээ-

    Amazon болон Blue Origin компаний тэргүүн Жефф Безос сарны гадаргуу дээр буух хиймэл дагуулын загварыг танилцууллаа. Энэ тухай ABC телевиз зарлалаа.

    “Саран дээр дахин очих цаг боллоо, энэ удаад тэнд үлдэх болно” гэж Безос сэтгүүлчид болон сансрын салбарын ажилтнуудын хаалттай арга хэмжээн дээр хэлсэн байна. Тэрбээр дэлхийн буух аппаратыг бүрэн дуурайлган үзүүлсэн нь энэ. Саран дээр буух модулийг Цэнхэр сар гэж нэрлэжээ.

    Безос хэлэхдээ аппаратыг хөгжүүлэх ажлыг “гурван жилийн турш явуулсан” гэж онцоллоо. Түүний хэлснээр, Blue Moon сарны гадаргуу дээр зөөлөн газардалт хийх ба 3.6-6.5 тонн жинтэй, саран дээр байрлаж чадах аж. Амазоны тэргүүн буух модулийн хувьд “BE-7” нэртэй хөдөлгүүрийг тусгайлан боловсруулсан гэж хэллээ. Энэхүү төхөөрөмжийн анхны туршилтыг ирэх зун хийнэ.

    Өмнө нь АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс “одоогийн удирдлагын бодлого нь таван жилийн дотор Америкийн сансрын нисгэгчдийг сар руу дахин явуулах явдал юм” гэж мэдэгдсэн юм. НАСА-гийн захирал Жим Брайденштэйн АНУ-аас саран дээр байнгын оршин суугч байлгах болно гэж хэлжээ. Мөн үүний зэрэгцээ “Өмнө нь сарны гадаргуу дээр хүмүүс байнга оршин сууж байгаагүй” гэдгийг хэлсэн юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ