Программчлал технологийн салбарын тулгуур нь математик юм. Үүн дээр өргөн хэрэглэгдэх унаган англи хэлтэй байвал таны хүүхэд ирээдүйд хил хязгааргүй үүлэн технологийн чадварлаг мэргэжилтэн болно.
“Амжилт” бага сургууль нь Amjilt.com оюуны платформыг сургуулийн дотоод орчинд нэвтрүүлж байгаа анхны сургууль болж буйгаараа онцлог давуу талтай. Amjilt.com платформ нь технологийн салбарын үсрэнгүй хөгжилд тулгуурлан хөгжиж буй үндэсний сүлжээ оюуны платформ юм. Энэхүү платформыг их дээд сургууль, арван жилийн сургууль, сургалтын төвүүд гээд боловсролын бүхий л байгууллагууд хэрэглэж болохоор өргөн цар хүрээтэй программ билээ. Үүнээс гадна эрдэмтэн, доктор, оюутан, багш, сурагч гээд салбар салбарын хүмүүс энэхүү платформыг ашиглан бие биетэйгээ хэрэгтэй мэдээллээ хуваалцаж, туслах, зааж өгөх гээд олон давуу талтай.
Бага сургууль энэ платформыг ашигласнаар эцэг эхчүүд хүүхдийнхээ сурлагын төвшин, чадвар, ахиц дэвшлийг бодит тоон үзүүлэлтээр харах мөн багш, сурагч, эцэг эхчүүд хүссэн үедээ хоорондоо харилцах боломжтой.
“Амжилт” бага сургууль нь 2019-2020 онд бага ангидаа элсэлтээ авч улмаар дунд анги, ахлах ангийн хүүхдүүд суралцах боломжийг олгох юм. Математик, Англи хэл, Компьютерын мэдлэгийг цогцоор нь олгож биеэ даасан чадварлаг монгол иргэнийг бэлдэх юм.







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.