•   Сурагчдынхаа дэргэд винодсон багш нар ёс зүйн дүрмийнхээ 2.1.6-г зөрчжээ

    2019-05-10

    СХД-ийн 105 дугаар сургуулийн багш нар ажлын байран дээрээ сурагчдынхаа дэргэд ширээ засан, винодож байгаа зураг өнгөрсөн сарын сүүлээр  цахим орчинд тархаж, шүүмжлэлд өртөөд байсан юм.

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 41 дүгээр тушаалын хавсралтаар Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрмийг баталсан.

    Тус дүрмийн   2.1.6-д “Багшийн нэр хүндийг ямагт дээдлэн, биеэ авч явах байдал, сургах үйл ажиллагаа, хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээж, хичээл, сургалтын үйл явцад идэвхгүй хандах, сургууль, цэцэрлэгийн орчинд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх” гэж заасан байдаг.

    Эндээс 105 дугаар сургуулийн багш нар ёс зүйн дүрмээ  зөрчсөн нь харагдаж байна.

    Ёс зүйгээ  зөрчсөн багш нарыг  тус дүрмийн 3.1-д  “Хөдөлмөрийн хууль” “Багшлах эрх олгох, хасах журам”, “Багшид мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам”-ын хүрээнд хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг ажээ.

    Тэгвэл төрсөн өдрийн эзэн тус сургуулийн бага ангийн багш Б.Сэргэлэн багш нарын ёс зүйгүй байдлыг шүүмжилсэн сэтгүүлчийг шүүхэд   өгчээ. Тодруулбал, Б.Сэлэнгийн нэхэмжлэлээр  СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс мэдэгдэх хуудас ирж, заасан хугацаанд бэлэн байгаагүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжид зааснаар хариуцлага хүлээлгэхийг мэдэгдсэн байна.

     

    gereg.mn

    Холбоотой мэдээ