• Мансууруулах бодис хэрэглэх гэмт хэрэгт холбогдож байгаа иргэдийн 50-иас дээш хувь нь 16-35 насныхан байна

    Энэ он гарсаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт 63 хүн холбогдож, 43 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

    Монгол Улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн сүүлийн үеийн статистик тоон судалгаанаас үзэхэд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан “Цагаан тахал” хэмээн нэрлэгддэг Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоо урьд оныхоос 78 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

    Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа иргэдийн 50-иас дээш хувийг 16-35 насны хүмүүс эзэлж  байна. Өсвөр насны хүүхэд, оюутан, сурагчид уг төрлийн гэмт хэрэгт өртөж  байгаа нь манай нийгэмд тулгамдсан асуудлын нэг болоод байгаа билээ.

    Дээрх хэргүүдийг анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, нэр бүхий шүүгдэгч нарыг Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “мөс, шавар, өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч хадгалсан, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан  ял шийтгэл оногдуулсан байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ