Оросын эрдэмтэд “Монгол улс Байгаль нуурыг биднээс их бохирдуулдаг” гэв

Оросууд Монгол улсыг Сэлэнгэ мөрний цутгалангууд дээр УЦС байгуулахыг хориглон, олон жил төслүүдийг гацааж байгаа. Ингэхдээ Байгаль нуурын экосистемд хортой гэдэг үндэслэлийг барьж авдаг. Энэ удаа Монголын нутгаар ихэнхдээ урсдаг Сэлэнгэ мөрөн Байгаль нуурыг хордуулж байна хэмээх судалгаа хийсэн гэнэ. Энэ тухай ийн бичжээ.

“Байгаль нуурын гол бохирдол нь эрэг орчмоос биш, эрэг орчмын газраас ч биш, усан онгоцнуудаас ч гардаггүй. Тэр бохирдлын ихэнх Монголоос Сэлэнгэ мөрнөөр дамжин урт зам туулж ирж байна. Москвагийн эрдэмтэд энэ тухай ярьж байна.

Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийн шинжээчдийн бүлгийнхэн Байгаль нуурын гол цутгалан Сэлэнгэ мөрөн дээр томоохон хэмжээний судалгааг хийсэн. Энэ голын бараг 70 хувь нь Монголын нутаг дэвсгэрээр үлдсэн хэсэг нь Буриадаар урсана. Харамсалтай нь эрдэмтэд ажлынхаа үр дүнд урам нь хугарчээ. Тэд Сэлэнгэ мөрнийг “Эрдэнэт үйлдвэр”(зэс, молибдений олборлолт), Жиж дахь гянтболд-молибденийн хаягдал хадгалах хуучин байгууламж болон Монголын нийслэл Улаанбаатар хот бохирдуулсан болохыг тогтоосон гэнэ.

/Сэлэнгэ-Байгаль/ -ийн экспедиц нь энэ томоохон голын сав газарт экологи, геохими, гидрологийн шинжлэх ухааны анализийн анхны судалгааг хийсэн. Үүний үр дүн бидэнд Сэлэнгэ-Байгаль нуурын систем дэх хот, үйлдвэрлэлийн төвүүдийн хүнд металл болон металлын төрлүүд хэрхэн нөлөөлснийг үнэлэх боломж олгосон” гэж хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.

Гэсэн хэдий ч, тэдгээр нь ямар бодисууд болох, хэдий хэмжээнийх нь Байгаль нуурт хүрч байгаа, Сэлэнгэ гол эдгээр хорт бодисуудыг цэвэрлэгчийн үүргийг гүйцэтгэж байгаа эсэх, Монголынхоос хэр зэрэг бага бохирдол Оросоос гаралтай вэ гэдгийг эрдэмтэд хараахан тайлагнаагүй.

Аль ч тохиолдолд энэ судалгааны үр дүн Сэлэнгийн сав дахь усан цахилгаан станцын барилгын ажлыг зогсоох нэг шалтгаан болох ёстой гэнэ. Тэд УЦС гурвыг барихаар төлөвлөж байгааг эргэн санах хэрэгтэй гэжээ. Олон жилийн туршид Оросын байгаль хамгаалагчид Байгаль нуурыг хамгаалах гэж оролдож байгаа боловч Монгол улс нь эрчим хүчний үйлдвэрүүдийн хэрэгцээгээ нотлохыг оролдсоор байна” хэмээн өгүүлжээ.

Babr24.com

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ