С.Эрдэнэ Н.Алтанхуяг нартай хийх тэмцэлдээ Д.Оросоог ашиглахаар хажуудаа авчирлаа

Өчигдөр АН-ын дарга С.Эрдэнэ намынхаа Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар хуульч Д.Оросоог томилсон. Д.Оросоо нь 2004-2005 онд Хүний эрхийн Үндэсний комисст Үндэсний зөвлөх, 2008-2010 онд “Говь” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, 2009-2011 онд “Монгол 999 Үндэсний нэгдэл” ХК-ийн Хянан шалгах зөвлөлийн дарга, гишүүн,  2012-2016 онуудад Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан юм.

Д.Оросоод ажлыг нь АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар хүлээлгэн өгсөн.

С.Эрдэнийн хувьд энэ нь хамгийн ус цас шиг хэрэгтэй томилгоо хэмээж байна. Сүүлийн үед АН-ын дотоод хагарал тэмцэл хүчтэй болсон. С.Эрдэнэ түүний багийнхныг шүүмжлэгсэд, шууд огцор хэмээн шаардах нөхдүүд ч тус намд олон болсон. Тэдгээрийн заримыг С.Эрдэнэ нар АН-аас хасч, зарим нь ийм даргатай намд байхгүй гээд гарч одож буй. С.Эрдэнийг шүүмжлэгсэд түүнийг мөнгөөр бүхнийг шийдэж 60 тэрбумынхны араас орж байна гэдгээс эхлээд МАНАН-гийн гар хөл болсон гэлцдэг. Тиймээс ч МАНАН мафийн эсрэг тэмцсэн Ж.Батзандан, Л.Болд нарыг намаасаа хөөсөн гэж буй. Энэ бүх эсэргүүцлийн оройд АН-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар бий. Н.Алтанхуяг нарын тэмцэл хурцдаж, Хэнтийн нөхөн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг унагахаар ажиллах нь тодорхой болж Д.Хүдэрбаатарыг бие даалгана гэсэн нь тэдний айдсыг төрүүлсэн хэрэг. Тиймээс намынхаа хууль, эрх зүй хариуцсан нарийн бичгийн даргаар Д.Оросоог авч байгаа хэрэг гэлцэж байна. Д.Оросоо нь 2012-2016 онд Баянгол дүүргийн засаг дарга буюу олны шоглон ярьдагаар “Эрдэнэ вангийн хошуу”-ны захирагчаар ажилласан нэгэн. 2016 оны сонгуульд нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. Тэгээд МАНАН-гийн талынхны өмгөөлөгч хийх болсон гэдэг. Хамгийн сүүлд олон саяын авлига авсан хэмээх Д.Дорлигжавын өмгөөлөгчөөр ажиллах гэрээ байгуулж байсан. Ийнхүү С.Эрдэнэ өөрийн хүнээр өөрийгөө өмгөөлүүлэхээр намынхаа удирдлагадаа авчирсан нь энэ гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ