• Малчин Б.Отгонжаргал: Найман хөлтэй,туулай шиг толгойтой ишигнүүд гарсныг урантай холбоотой гэж бодож байгаа  

    2019-05-09

    Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Б.Отгонжаргалын хотонд өнгөрсөн гуравдугаар сард найман хөлтэй ишиг гарчээ. Мөн малын гэдэс дотор идээлсэн байсан тухай ярьсан юм. Тэрбээр  “Эмэгтэйчүүдийн нүдээр: Агаарын бохирдол ба эрүүл мэнд” чуулганд оролцохоор Улаанбаатарт ирээд байгаа юм.

    -Танай ямаанаас найман хөлтэй ишиг гарсан гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй яриач?

    -Өнгөрсөн гуравдугаар сард манай ямаа төллөж найман хөлтэй ишиг гарсан. Малчин хүний хувьд хараад үнэхээр их цочирдсон л доо. Ишгийг би амлуулаагүй. Гурав хоногийн дараа үхсэн.

    -Өмнө нь ийм тохиолдол гарч байсан уу. Та ямар учраас гаж төл гарсан гэж бодож байна вэ?

    -Өмнө 2012 оны үед туулай шиг толгойтой ишиг гарч байсан. Тэр үед бас л гайхаад өнгөрсөн. Би хувьдаа урантай холбоотой болов уу л гэж бодож байна. Манай  нутагт энд тэнд гаж ботго, тугал гарсан гэж сонсогддог.

    -Орон нутгийн удирдлага, ураны хайгуул хийж байгаа “Кожеговь”  компанийн удирдлагуудад хандаж үзсэн үү. Юу гэцгээх юм?

    -Орон нутгийн удирдлагуудад хандаж үзсэн тоймтой юм хэлдэггүй. Ишгийг шинжилгээнд өгнө гээд аваад явсан. Юу болсон талаар мэдээлэл алга байна. Өмнө туулай шиг толгойтой гарсан ишгийг бас шинжилгээнд өгнө гээд аваад явсан. Шинжилгээний хариу ямар гарсныг  мэдэхгүй. Юунаас болж ийм сонин төл гараад байгааг үнэндээ хэлж мэдэдхгүй байна. Уржигдар манайх ямаа гаргасан гэдэс дотор нь битүү идээ байсан. Ер нь л мал гаргахад гэдэс дотор нь битүү идээ байдаг болохоор гэдэс дотроо идэхээ байсан. Гэдэс дотор нь идэхийн аргагүй байгаа юм чинь мах нь бас л муу байдаг байх. Тэглээ гээд яах вэ дээ. Идэхээс өөр аргагүй.

    Малчин Б.Отгонжаргалын хотонд гарсан найман хөлтэй ишиг

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ