• Ц.Нямдорж: Ямар ч байсан эрүүдэн шүүсэн нь дэндүү тодорхой болсон, өдөр бүр шинэ баримт гарч ирж байна

    2019-05-09

    ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос өнөөдөр сэтгүүлчид С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой тодруулга авлаа. Түүний хариултуудаас авсан ишлэлийг хүргэе.

    • Цагдаа дээр эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн гэсэн хоёр хэрэг шалгагдаж байгаа. Хуулиараа прокурор шинэ нөхцөл байдлын дүгнэлт бичих ёстой. Дараа нь Дээд шүүхийн хурлаар орно. Эрүүдэн шүүсэн асуудал, гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн асуудал, Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг хэрхэх вэ гэдэг асуудал яригдах байх.
    • Хэлмэгдэж, хэлсээр шийтгүүлсэн бол хохирол нөхөн төлөх тухай асуудал яригдана. Гэхдээ төлж чадахгүй. Энэ хүмүүсийн амьдралд учирсан дөрвөн жилийн гашуун гай зовлонг ямар ч үнээр төлж чадахгүй. Цаад талд нь үр хүүхэд нь, ээж нар нь, ах дүү нар нь хохирсон.
    • Шүүхийн шийдвэртэй асуудал захиалагчийг илрүүлэхэд асар их саад учруулах байх. Бүр төөрүүлээд хаячихсан юм билээ.
    • Б.Булганыг гэхэд арван сар хориод сулласан. Юу ч биш болгосон. Хохирогч биш болсон. Ертөнцийн түүхэнд байж боломгүй сонин зүйл болсон. Хажууд нь байсан цорын ганц амьд гэрчийг оролцуулаагүй. Click To Tweet
    • Одоо захиалгатайгаар элдэв юм ярьж байна. Ямар ч байсан эрүүдэн шүүсэн нь дэндүү тодорхой болсон. Өдрөөс өдөрт шинэ баримт гарч ирж байгаа. Гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн явдал дэндүү ойлгомжтой байгаа. Алхам тутамдаа хуулийн зөрчил байсан.
    • Шалгалтын явцад тогтоогдоно. Бие бие рүүгээ чихээд байгаа гэсэн. Хоригдож байгаа гурван хүн байна. Цаашид хариуцлагад татах хүмүүс нэмэгдэнэ.
    • Б.Хурцыг үргэлжлүүлж хорих асуудлыг би яаж мэдэх вэ. Хорих шийдвэр гаргасан байгууллагаас нь асуу.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ