Орчин цагийн залууст дэлхийн II дайныг өдөөгч Адольф Гитлерийн тухай ярьж өгөх нь 

Хүн төрөлхтөний түүхэнд хэдэн мянган дайн тулаан болж байсан ч өнгөрсөн XX зууны эхэн хагаст болж өнгөрсөн хоёр дайн хамгийн их хор хөнөөлтэй нь байсан юм. Дэлхийн хамгийн хүчирхэг улс гүрнүүд болон бусад том жижиг олон улс оролцсон учраас дэлхийн дайн хэмээн түүхэнд үлдсэн хэрэг. Эхнийхээсээ хоёр дахь нь бүр ч илүү гамшиг, сүйрэл, үхэл хагацал дагуулсан байдаг.Энэ цуст дайны ялалтын 74 жилийн ой өнөөдөр тохиож байгаа бөгөөд уг дайныг өдөөсөн Адольф Гитлерийн тухай бага сага өгүүлье. 

Адольф Гитлер нь 1889 оны 4-р сарын 2-нд Австрид төрсөн. 1945 оны 4-р сарын 30-нд Берлинд амиа хорлож нас барсан.  Германы улс төрч, Германы Үндэсний Социалист Ажилчны Нам буюу Нацист намын удирдагч. 1933-1945 онд Германыг удирдаж байсан. 1933-1945 онд Германы канцлер, 1934-1945 онд төрийн тэргүүн буюу фюрер, рейхсканцлер байлаа. Эсрэгээрээ түүнийг аймшигт солиот, бүр махчин байсан гэх судлаач, нийтлэлчид байдаг л юм. Гэхдээ Аричууд л дэлхийг ноёрхож бусад нь боол зардас байх ёстой гэсэн түүний үзэл санаа Үндэсний социализм буюу Нацизмыг Герман үндэстнийг аврагч хэмээх санааг олон нийтийн тархинд суулгаж байлаа. Click To TweetЕврей гаралтай ч байж мэдэх Адольф Гитлер еврейчүүдийг нэг номерт үзэн ядаж 6 сая еврейн амь насаар гараа угаасан юм. Мөн түүний үзэн яддаг өөр нэг бүлэг нь коммунистууд байсан нь нэгэнт түүх болон үлджээ. Click To TweetХэдий ихээр дарсан тоо гэдэг боловч Гитлерийн дэгдээсэн Дэлхийн II дайн 60 сая хүний амь насыг авч одсон. Энэ амиа алдсан нийт хүмүүсийн гуравны нэг  нь Оросууд байлаа. Харин 10 сая Германчууд амиа алдсан юм.

Австри-Унгарын эзэнт улсын цэргийн хувьд дэлхийн I дайнд оролцсон Гитлер 1920 онд Нацист намд элсэж, 1921 онд удирдагч нь болсон юм.

1923 онд төрийн эргэлт хийх гээд бүтэлгүйтсэн тэрбээр шоронд хоригдон гарч ирээд үндсэрхэг үзэл, семитийн эсрэг үзэл, коммунизмын эсрэг үзлийг өөрийн илтгэгчийн чадвар, ухуулгаар сурталчлан олон түмнээс дэмжлэг олжээ.

Гитлерийн нацист нам 1933 онд чөлөөт сонгуульд ялж тэрбээр Засгийн эрхэнд гарч канцлераар томилогдож, удалгүй тоталитар фашист дарангуйллыг тогтоосон. Энэ үеэс түүнийг “Миний фюрер” хэмээн дуудах болсон. Click To Tweet1919 онд хийгдсэн Германыг доромжилсон Вэрсалын гэрээ, дайны дараа тогтсон дэлхийн шинэ дэг журмыг яагаад ч зөвшөөрөхгүй гэдгээ Гитлер мэдэгдсэн билээ.

Түүний тухай бүтээлд “Ардчилсан дэг журам, парламентат ёс Германд таарахгүй, тэр байтугай хүн төрлөхтний соёл иргэншлийг сөнөөх аюултай байгууламж, үүгээр дамжин нийгэм хагарч завсраар нь жүүд мэтийн гадныхан эрхийг олж улс үндэстнийг хорлодог гэсэн Гитлерийн онол олны дэмжлэгийг авсан юм. Хэвлэлийн эрх чөлөөг хааж, олон намуудыг хориглож, үндэсний эрх ашгийн үүднээс өөр үзэл бодолтныг баривчлан хориход германчууд гагцхүү баяр хүргэсээр л байлаа. Мөн Өрнө ч Дорно ч гагцхүү Германыг л хорлох зорилготой, тиймээс бүгдээрээ Германы дайснууд, тэднээс улс үндэстнээ хамгаалахын тулд сайтар зэвсгэлэхээс өөр аргагүй гэхэд германчууд үнэнхүү итгэсэн юм. Click To TweetДэлхий даяараа хямралд автсан тэрхүү хүнд цаг үед  Герман орон цэрэг зэвсгийн аж үйлдвэрлэлийн буянаар дорхноо сэргэлээ. Ажилгүйдэл арилж, цалин тэтгэвэр эрс нэмэгдэн, мөнгөний ханш тогтвортой боллоо. Германы ард түмэн тухайн цагтаа дэлхийн хамгийн хангалуун хүн ам боллоо. Зам харгуй, үйлдвэр завод, боловсрол эрүүл мэнд, дэд бүтэц гээд сэргэлт бүхий л салбарыг хамарчээ. Ажилгүйдлийг арилгахын тулд эхэн үедээ ажилгүйчүүдээр төмөр зам зүлгүүлж цалинг нь хангалттай өгч байв. Нэг үгэндээ хямралаас гарах Кэйнсийн онолыг амьдралд хамгийн сайнаар үгчлэн биелүүлсэн. “Нэг хэсгээр нь нүх ухуулаад, нөгөө хэсгээр нь түүнээ эргүүлж булуулаад аль алинд нь цалин өг, тэгвэл нийтээр худалдан авах чадвартай болж үйлдвэрлэлээ дэмжсэнээр хямралаас гарна” гэж Кэйнс сургасан юм. Германчууд удирдагчаа тойрон хүрээлж бурханчлан үзэх боллоо” гэж өгүүлжээ.

Хэрвээ 1938 онд Гитлер золтой, золгүй тохиолдлоор үхчихсэн бол Германы түүхэн дахь хамгийн гарамгай удирдагчаар тодрон мөнхлөгдөх байсан гэж зарим судлаачид өгүүлдэг аж.

Мөн “Дайнд ялагдаж, хэсэглэн хуваагдаж, дотроо эмх замбараагүй байдалд задарч, эдийн засгийн хямрал ёс суртахууны уналтад орсон байсан Герман 1938 он гэхэд бүх асуудлаа шийдчихсэн хүчирхэг гүрэн болон босч ирсэн хэрэг. Гэвч тэрээр Европын хамгийн баян тарган, хөгжингүй, хүчирхэг Герман төдийхнөөр ирээдүйгээ харж байсан юм биш. Түүхэнд цагийг эзэлсэн Египт гэж байлаа. Бүхий л Европыг эзэгнэж байсан Ром гэж байлаа. Соёл иргэншлийн үрийг тарьсан гүн ухаант Герег гэж байлаа. Дөрвөн далайг эзэрхийлсэн Испани гэж байлаа. Гурван тивийг дамнасан Араб гэж байлаа. Бүтэн зууныг чичрүүлсэн Монгол гэж байлаа. Хорин зууны 18-т нь эдийн засгийн хөгжлөөр тэргүүлсэн Хятад гэж байлаа. Колони ба хараат орноор ертөнцийг дагуулсан Англи гэж байна. Иймээс шинэ эрин бол Германых гэж тэр үзэж байсан юм. Явсаар германчуудын цаг ирлээ. Германчууд хүн төрөлхтний соёл иргэншлийг аварч, иргэншлийн дайсан болсон муу цустнуудаас цэвэрлэнэ. Бохир цустнууд бол жүүдүүд, слав үндэстнүүд, хар ба шар арьстнууд!  Эднээс юун түрүүн салахгүй бол, эднийг устгахгүй бол хүн төрөлхтний соёл иргэншил удахгүй мөхнө” гэж өгүүлжээ.

Ингээд Германы цэргийн хүчин Вермахтыг дахин сэргээсэн Гитлер 1938 онд Австрийг залгилаа. 1939 оны 9-р сарын 1-нд Польшид довтлон орсноор Дэлхийн хоёрдугаар дайныг эхлүүлсэн юм. Click To TweetГитлерт түр зуурын олон холбоотон байсан. Югославыг задлан Хорватыг холбоотноо болгожээ. Румын, Турк, Унгар, Болгар бас холбоотон нь. Улс болгонд буй үндэстний цөөнхийн тусгаарлах хүслийг овжин ашиглана. Гэвч дэлхийг хуваах хамгийн гол холбоотон нь фашист Итали, милитарист Япон, большевик Орос байжээ.

Үүний дараа Францыг эзлэн авсан юм. Энэ бүхний эцэст 1941 оны 6 дугаар сард тэр үеийн “Үл довтлолцох гэрээ”-тэй байсан ЗХУ руу гэнэт довтолсноор 4 жилийн хүнд ширүүн дайн эхэлсэн. Энэ харгис хүний тэргүүлсэн харгис хүчнийг 1945 оны 5 дугаар сарын 9-нд ялан буулгаж авсан билээ. Түүнээс хойш 74 жил Ялалтыг цэргийн парад хийн тэмдэглэдэг болсон юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ