Америк Ираны төмөрлөгийн аж үйлдвэрт хориг тавилаа

2019-05-09

Америкийн ерөнхийлөгч Трамп засаг захиргааны тушаалд гарын үсэг зурж, Ираны төмөр, ган, цайр, зэсийн аж үйлдвэрт хориг тавихаа зарлалаа.

Трамп мэдэгдэлдээ “Хоригт хамрагдсан эдгээр үйлдвэр нь Ираны засгийн газрын нефтиэс бусад хамгийн том орлогын эх үүсвэр болно. Энэ нь Америкийн Иранд тавьсан хоригийг улам чангатгах болно гэжээ. Үүний зэрэгцээ тэрээр, Ираны удирдагчтай уулзаж шинэ хэлэлцээр байгуулах талаар ярилцахыг хүсэн хүлээж байна” гэжээ.

Уг засаг захиргааны тушаалын дагуу Ираны нутаг дахь төмөр, ган, цайр, зэс зэрэг ажил төрөл эрхэлдэг хувь хүн аж ахуйн нэгжид, дээд дурдсан ажил төрөлтэй холбоотой барааны болон үйлчилгээний худалдаа эрхэлдэг хувь хүн аж ахуйн нэгж жич хоригт хамрагдсан хувь хүн аж ахуйн нэгжид эд бодисын болон банк санхүүгийн, техникийн дэмжлэг үзүүлсэн хувь хүн аж ахуйн нэгжид хориг тавих болно. Үүнээс гадна Ираны холбогдох аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортод банк санхүүгийн үйлчилгээ хангадаг олон улсын банк санхүүгийн байгууллага ч хоригт хамрагдаж байна. Хоригт өртсөн хувь хүн аж ахуйн нэгжийн Америк дахь эд хөрөнгийг царцаах бөгөөд Америкийн иргэдийн тэдэнтэй наймаа хийхийг хориглосон байна.

Европын холбоо болон Франц, Герман, Англи гурван орон Америк Иранд дахин хориг тавьж буйд гүнээ харамсаж буйгаа илэрхийлж, Ирантай хийж буй хууль ёсны худалдаагаа чармайн хамгаалах болно гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ