• Их Британийн хааны удмын шинэхэн гишүүний Archie нэр ямар утгатай вэ?

    2019-05-09

    Их Британийн хунтайж Харри болон түүний эхнэр Сассексийн гүнгийн авхай Меган нар Лондонгийн цагаар тавдугаар сарын зургааны 05:26 цагт 3,3 кг хүүтэй болсон талаар мэдээлсэн.

    Тэгвэл шинэхэн гишүүнээ Archie Harrisson хэмээн нэрлэжээ. Нэрний утгыг сийрүүлбэл “үнэнч шударга”, “эр зоригтой” гэсэн утгуудыг илэрхийлдэг юм байна. Мэдээж Их Британийн хааны удмын гишүүн учраас АНУ-гаас илүү Их Британид түгээмэл тохиолддог нэрийг сонгон өгчээ.

    Archie гэх нэр нь 2003 оноос хойш хамгийн түгээмэл нэрсийн жагсаалтын эхний 50-д тогтмол жагссаар ирсэн бөгөөд 2017 онд шинээр төрсөн нийт 2803 эрэгтэй хүүхдийг Archie хэмээн нэрлэж байжээ. Click To Tweet

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ