• Хятад улс хуучин автомашинуудаа экспортлох шийдвэр гаргажээ

    Хятад улсын Худалдааны яамнаас дэлхийн хамгийн томд тооцогдох автомашины зах зээлийн дотоодын борлуулалт, худалдааг нэмэгдүүлэх зорилгоор хуучин автомашиныг экспортлохыг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө.

    Шийдвэрийн хүрээнд хэрэглэгчдийн худалдан авалтыг идэвхжүүлэх зорилгоор  2019 оны эхээр Бээжин дэх татварын хувь хэмжээг бууруулсан билээ.

    Автомашины салбарыг дэмжих зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Бээжин, Шанхай, Гуандун зэрэг Хятадын нийт 10 хотуудаас хуучин автомашиныг экспортлохыг зөвшөөрч байгаа юм. Click To Tweet

    Автомашины худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг LMG  Automotive компанийн шинжээч Алан Кан:

    Хуучин автомашины экспортыг зөвшөөрснөөр автомашины зах зээлд дунд болон урт хугацааны туршид эерэг нөлөө үзүүлнэ.

    Мөн нэг дэх өдрийн мэдэгдлээр, яамны зүгээс хуучин машины экспортын аюулгүй байдал, чанарыг шалгах жишиг тест боловсруулах, экспортын үйл ажиллагааг гардан явуулах эрх бүхий компаниудыг сонгон шалгаруулахаа мэдэгдсэн юм.

    Хятад улсын хуучин автомашины экспортын зах зээлийг  том гэж тодорхойлох болох бөгөөд жишиг үзүүлэлтээр бол өндөр хөгжилтэй улс орнуудын нийт экспортын 10 орчим хувийг хуучин машины худалдаа эзэлдэг байна.

    Харин Хятад улсын хувьд хуучин автомашины зах зээл нь шинэ автомашин худалдаалан борлуулдаг зах зээлээ бодвол хэд дахин жижиг юм. 2018 онд улсын хэмжээнд нийт 13.82 сая ширхэг хуучин автомашин борлуулагдсан нь 28.08 сая ширхэг шинэ автомашины борлуулалтын үзүүлэлтийн талд ч хүрэхгүй юм. Click To Tweet

     

    Эх сурвалж: Reuters.com

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ