• ОХУ-д ялалтын парадыг эхлүүлдэг Владивостокт их буугаар буудсан мэндчилгээг анх удаа хийлээ

    Приморийн нийслэлд Ялалтын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх цэргийн жагсаалын эхэнд ОХУ-ын Үндэсний төрийн дуулал эгшиглэх үеэр Корабелная далан дээр анх удаагаа их буугаар салют буудуулжээ.

    Владивосток хотод болсон баярын үйл ажиллагаа орон нутгийн цагаар 9 цагт Номхон Далайн флотын төв оффисын урд талд ОХУ-ын болон Андреевскийн тугуудыг өргөх ёслолын ажиллагаагаар эхэлжээ. Дараа нь Номхон далайн флотын командлагч, Адмирал Сергей Авакянцын удирдсан Владивостокийн гарнизоны цэргүүд төв гудамж  болон Светланская гудамжаар баярын маршаар явж өнгөрчээ.

    Энэхүү парадад Номхон далайн флотын офицер албан хаагчдын, Приморийн цэргийн флотын офицеруудын, тэнгисийн цэргийн нисдэг тэрэгнүүд, эрэг хавийн цэргүүд, агаарын цэргийн цэргүүдийн гэх мэт хайрцаг гэх мэтээр 1700 гаруй хүн оролцсон байна. Мөн Номхон Далайн Тэнгисийн цэргийн Их Сургууль ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Макаров, Нахимовский, Уссурийн Суворовын сургуулийн сонсогчид, Онц байдлын яам, Дотоод хэргийн яам, Приморийн холбооны муж улсын шоронгийн албаны чөлөөт батальон, Адмирал Невельскийн нэрэмжит Далайн Улсын Их Сургуулийн батальон нэгджээ. Ялалтын парадад анх удаа эмэгтэй цэргийн албан хаагчид оролцсон” хэмээн Номхон далайн флотын хэвлэлийн албаны мэдээллийн хэлтсийн 2-р зэргийн ахлагч Николай Воскресенский мэдээлжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ