Оросын сансрын нисгэгчид Сар болон Ангараг дээр буухад бэлтгэж эхэлжээ

-Ийм зорилгоор, сансрын нисгэгчийн сургалтын төв аль хэдийн нисдэг тэрэг авчээ-

2019 оноос Сар болон Ангараг гариг ​​дээр буухад Оросын сансрын нисгэгчдийг бэлтгэж эхлээд байна. Иймэрхүү мэдэгдлийг сансрын нисгэгчийн сургалтын төвийн дарга ОХУ-ын баатар Павел Власов мэдэгдсэн бөгөөд, энэ зорилгоор уг төв хэдийн нисдэг тэрэг хүлээн авчээ.

2018 оны сүүлээр бид ФГУП “ЦЭНКИ-ээс  Eurocopter AS350 нисдэг тэргийг авсан бөгөөд энэ жил сансрын нисгэгчдэд зориулсан сургалтын хөтөлбөрт багтсан байх ёстой” гэж тус төвийн сайтад Власов мэдээлжээ.

ОХУ-ын баатрын хэлснээр, энэ нь сансрын нисгэгчид зөвхөн “агаарын хөлөгт хяналт тавихаас гадна босоо чиглэлийн нисэх онгоцны буудал, буух машин зэргийг мэддэг” болоход тустай гэжээ. Төвийн дарга ийм чадварыг бий болгох тээврийн хэрэгслийг туршилт болох ба сансрын нисэгчдэд “бусад гаригууд дээр бууна” гэдэгтээ итгэлтэй байхад тустай юм гэжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ