Цэргийн ангиудаас алдагдсан байлдааны зориулалттай их хэмжээний сум нь хууль бусаар сум зардаг зохион байгуулалттай бүлэг этгээдүүдийн гараар орж, Нарантуул, Хархорин зах болон бусад газруудаар нууцаар борлуулагдсан нь тогтоогджээ. Харин галт зэвсгийн байлдааны болон бусад төрлийн их хэмжээний сумыг Нийслэлийн Нарантуул, Хархорин худалдааны төвүүдэд зарж борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан О, Э, Ч, Н, У, нарын таван хүнийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас баривчилжээ.
Тэднээс хууль бусаар олж авсан 50.000 /тавин мянга/ ширхэг орчим байлдааны зориулалттай болон бусад төрлийн сумыг тээврийн хэрэгсэл болон гэрээс нь хураан авчээ. Улсын онц тусгай газраас их хэмжээний сум алдагдсан нь ихээхэн асуудал үүсгэж байгаа бөгөөд хэрэгт холбогдуулан зарим алба хаагчдыг шалгаж байгаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.