• АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар томилогдсон Х.Буянтүмэнгийн намтар

    АТГ-ын дарга З.Дашдаваа өчигдөр албан хаагчидтайгаа уулзаж, ажлын бүтээмж, хариуцлагыг дээшлүүлэх, ажлын цаг ашиглалт, хуваарилалтыг оновчтой төлөвлөж, цомхон бүтэц бүрэлдэхүүнээр улсын хэмжээнд авлигатай тэмцэх ажлыг үр дүнтэй удирдан зохион байгуулах чиглэлд анхаарч ажиллахыг анхааруулсан юм.

    З.Дашдаваа өчигдөр анхныхаа томилгоог хийж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар Х.Буянтүмэнг томилжээ. Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, өөр ажилд томилогдсонтой холбоотойгоор Газрын даргын 2019 оны 5 дугаар сар 7-ны өдрийн Б/83 дугаар тушаалаар Х.Буянтүмэнг Мөрдөн шалгах хэлтсийн даргаар томилсон байна.

    Х.Буянтүмэн нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр цолтой.

    Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга,  Улсын мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст  тасгийн дарга, Улсын мөрдөн байцаах газарт чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, Нийслэлийн цагдаагийн газарт чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт хэлтсийн дарга, Мөрдөн байцаах газарт хэлтсийн дарга,  Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дэд дарга, Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан аж.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ