Ерөнхий сайд Бэрх, Батноров суманд ажиллаж байна

2019-05-08

Ерөнхий сайдаар ахлуулсан Засгийн газрын танхимын гишүүд, аймгийн Засаг дарга, яамдын референтүүд, зарим агентлагийн дарга нар өнөөдөр Хэнтий аймгийн Бэрх, Батноров сумдад ажиллаж байна.Бага үдийн өмнө Бэрх дулааны станцын нөхцөл байдалтай танилцаж, шинэчлэх, зураг төсөл, ТЭЗҮ-ийг Засгийн газарт хүргүүлэхийг хүслээ. Мөн тус тосгоны  200 гаруй иргэнтэй уулзав.Үдээс хойш Батноров суманд хүрэлцэн ирлээ. Tус сумын ард иргэд У.Хүрэлсүх сайдыг улс төрд гаргасан. Тиймээс ч тэрбээр төрөлх нутгийнхаа зон олны сэтгэлийг зүтгэлээр хариулахаа илэрхийлж, Батноров сум түүхэн аялал жуулчлалын бүс болж буйг онцоллоо.

Тус суманд 25 жилийн өмнө П.Жасрай гуай ирж байсан бол 11 жилийн өмнө У.Хүрэлсүх Ерөнхий сайд болоод ирэхээ амлаж байжээ. Хэнтий аймагт энэ жил 142.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж буйг ЗГХЭГ-ын дарга дуулгаж, аялал жуулчлалын хөгжлийн гарц, Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон төслүүдийг танилцууллаа.

Батноров суманд Хүлэг Боорчи Андлалын өргөө цогцолбор барих, уурын зуухны өргөтгөл шинэчлэл, соёлын төвийн барилгын их засвар хийх гэх мэтчилэн улсын төсөвт нэлээд хөрөнгө оруулалт тусгажээ. Click To Tweet

Сумын 250 орчим иргэн сайд, дарга нартай уулзаж байна. Сумын ЕБС 320 хүүхдийн багтаамжтай атлаа 640 хүүхэд хичээллэж байна, тиймээс өргөтгөлийн барилгыг ирэх оны төсөвт суулгаж өгөхөө БСШУС-ын сайд илэрхийллээ. Ерөнхий сайдын томилолт үргэлжилж байна.

Эх сурвалж:МонЦаМэ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ