“Нийслэлийн прокурорын газраас Б.Хурцын цагдан хорих хугацааг 15 хоногийн хугацаагаар сунгуулах санал ирүүлснийг ЧД-ийн эрүүгийн хэргийн шүүх хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2-д заасныг үндэслэн Б.Хурцын цагдан хорих хугацааг 15 хоног сунгаж шийдвэрлэсэн болно” гэж Чингэлтэй дүүргийн шүүхээс мэдээлжээ.
Б.Хурцыг С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэх хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн, эрүүдэн шүүх ажиллагааг анхнаас нь зохион байгуулсан байж болзошгүй үйлдэлд буруутган шалгаж байгаа юм. Мөн бусад асуудлаар ч түүнийг шалгаж байгаа тухай хэвлэлээр мэдээлсэн.
Хэдий хоригдон шалгагдаж байгаа ч Б.Хурц ТЕГ-ын даргын зөвшөөрөлгүйгээр мэдүүлэг өгөхгүй хэмээн цааргалсаар байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.