• Жилийн 5-6 дугаар сард утаанаас улбаалсан төрөлхийн гажигтай хүүхдүүд төрөх нь элбэг байна

    2019-05-08

    Иргэн Н 2016 онд анхны хүүхдээ олсон ч өсөлтгүй жирэмслэлт  гэх шалтгаанаар тээж чадаагүй байна. Үүнд олон хүчин зүйл нөөлсөн ч хамгийн ихээр агаарын бохирдол нөлөөлсөн гэдгийг өөрөө судалж мэджээ.  Ингээд дахин хоёр жилийн дараа жирэмслэн  анхны хүүхдээ эрүүл саруул өлгийдөн авсан талаараа “Эмэгтэйчүүдийн нүдээр: Агаарын бохирдол ба Эх хүүхдийн эрүүл мэнд мэнд” чуулганы индэр дээрээс ярилаа. Н бүсгүй  өсөлтгүй жирэмслэлтийн улмаас үрээ алдаж байгаа олон мянган ээжүүдийн төлөөлөл. Агаарын бохирдлын хор уршиг урагт, хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг өнгөрсөн жилүүдэд бид хангалттай сонссон.

    Нийслэлийн хотын 1000 амьд төрөлтөд ногдох өсөлтгүй жирэмслэлт  агаарын бохирдол ихтэй   1-3 дугаар  сард их байгааг  судалгаагаар тогтоожээ.

    Сүүлийн 5 жилд л гэхэд 5-6 дугаар сард 1000 амьд төрөлтөд ногдох төрөлхийн гажигтай төрсөн хүүхдийн тоо өндөр байна. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд төрсөн эхчүүдийн жирэмсэлсэн хугацаа 7,8 дугаар сард байгаа бөгөөд Click To Tweetид өвлийн утаат улиралд ургаа тээж байгаад хавар,зуны заагт 5-6 дугаар сард төрж байгаа юм. Ураг эрчимтэй хөгжих үе нь аравдугаар сараас эхэлнэ. Эндээс харахад агаарын бохирдол ихэсдэг үетэй давхцаж байна.

    Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээнүүд нь дунд болон урт хугацаанд хэрэгжиж байж үр дүнгээ өгөхөөр байгаа. Үр дүнд хүртлээ багадаа 5-10 жил шаардлагатай.

    Гэтэл энэ хугацаанд бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах бодлого байхгүй байгаа нь эрүүл мэндийн үйлчилгээн дэх ачааллыг ихэсгэж байна. 2016 онд 0-18 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн тусламжид 10,5 тэрбум төгрөг зарцуулсан бол сүүлийн 10 жилд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад улсын төсвийн зургааны нэгтэй тэнцэхүйц хэмжээний нэг их наяд төгрөгийг зарцуулсан байх юм. Click To Tweet

    Агаарын бохирдлын хор уршгийн талаар дахин сийрүүлбэл:

    • Сүүлийн 10 жилийн хугацаанд 10 мянган хүнд ногдох амьсгалын замын өвчлөл огцом нэмэгдэж 2,7 дахин өссөн.
    • Өнөөдрийн байдлаар уушгины хатгалгааг 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаан болсон. Өнгөрсөн оны байдлаар нийслэлд хатгалгаа өвчнөөр нас барсан 5 хүн тутмын нэг нь 5 хүртэлх насны хүүхэд байна.
    • Нийслэлийн төвийн дүүргүүдэд амьдардаг хүүхдийн уушгины үйл ажиллагаа хөдөөгийн хүүхэдтэй харьцуулахад 40 хувиар сул байна.
    • Ургийн эндэгдэл өвөл, зуны улирлын хоорондох ялгаа 3,5 дахин зөрүүтэй байна.

    Засгийн газраас ирэх жилээс түүхий нүүрс түлүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан. Чуулганд оролцогчид дээрх шийдвэрийг сайшааж, агаарын бохирдол  тодорхой хэмжээгээр буурна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. “Монфемнет Үндэсний сүлжээ”-гээс чуулганыг жил бүр уламжлал болгон  зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн чуулган хоёр өдөр үргэлжлэнэ.

    Гэрэл зургуудыг MPA

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ