• Венесуэлд цэргийн эргэлт хийх оролдлогыг эсэргүүцэн хямралыг энх тайвнаар зохицуулахыг уриаллаа

    Венесуэлийн асуудлаарх олон улсын холбооны III хурал энэ сарын 7-нд Коста Рикагийн нийслэл Коста Рикад өндөрлөж, Венесуэлийн хямралыг энх тайвнаар зохицуулахыг хурлаас уриаллаа.

    Хурлын дараа хийлгэсэн хэвлэлийн бага хуралд Европын холбооны гадаад харилцаа аюулгүйн бодлогын дээд төлөөлөгч Могерини хурцадмал байдал шат өгсөхөөс сэргийлэхийг талуудаас шаардаж, Венесуэлд цэргийн эргэлт хийх оролдлогыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна.

    Мөн хямралыг зохицуулах цорын ганц арга нь ардчилал, энх тайван, Венесуэлийн ард түмний хүсэл эрмэлзлийг хүндэтгэсэн улс төрийн арга замыг эрэлхийлэх явдал юм гэж тэрээр онцоллоо.

    Олон улсын холбооны дээд төлөөлөгчдийг Венесуэлд илгээж, хямралыг зохицуулах арга төслийг хайна гэж тэрээр хэлсэн хэдий ч төслийн дэлгэрэнгүй агуулгын талаар мэдээлээгүй байна.

    Хурал өндөрлөх үеэр баталсан тунхгийн дагуу, “чөлөөтэй, шударга сонгууль”-ийг даруй эхлүүлж, Венесуэлийн хямралыг зохицуулах арга зам хайхыг олон улсын холбоо хүсэж байна. Тунхаглалд мөн Венесуэлийн хүмүүнлэгийн байдалд анхаарал хандуулж буйгаа илэрхийлжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ