• Танилц:Төрийн байгууллагуудын дэргэдэх гарааны компаниудын инновацийн бүтээгдэхүүнүүд

    Инновацийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, салбарын хүрээнд хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх, худалдан авалтыг бий болгох зорилгоор “Инновацийн 7 хоног-2019” арга хэмжээг 2019 оны 5 дугаар сарын 6-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа билээ.

    Арга хэмжээний хүрээнд “Инновацийн үзэсгэлэн-2019” 40 гаруй аж ахуй нэгжийн бүрэлдэхүүнтэйгээр, тавдугаар сарын 7-8-ны өдрүүдэд, МҮХАҮ-ийн үзэсгэлэнгийн танхимд  зохион байгуулагдаж байгаа юм.

    Үзэсгэлэнд ШУА, ШУТИС, СУИС, ХААИС, БХИС, МУИС, АШУҮИС, МУБИС зэрэг төрийн байгууллагуудын дэргэдэх гарааны компаниуд бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

    Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн дэргэдэх “Алтан Биоплас” ХХК-ийн Bioplus барагшуны бэлдмэл

    МУИС-ийн дэргэдэх “Гарааны Эм Би Пи Лаб” ХХК-ийн батгашилтын эсрэг үйлчилгээтэй  Phyto-acne бүтээгдэхүүн

    ШУА, Хими, химийн технологийн хүрээлэнгийн дэргэдэх “Гарааны технологийн инкубатор” ХХК-ийн биобэлдмэлүүд

    Автомашины дотоод шаталтат хөдөлгүүрийн форсункны ажиллагаа шалгах стенд/Үндэсний батлан хамгаалахийн их сургууль/

    Автомат хурдны хайрцгийн шингэн солих багаж/Үндэсний батлан хамгаалахын их сургууль/

    ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулсан “дизайн технологи” хичээлийн багц хэрэглэгдэхүүн/Монгол улсын боловсролын их сургууль/

    Давирхайтай тос/ШУА, Хими,хими технологийн хүрээлэн/

    Мөн ихэвчлэн оо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн компаниуд инноваци шингэсэн бүтээгдэхүүнүүдээ танилцуулж байгаа юм.

    “Moil” брэндийн эх, хүүхдэд тохиромжтой ванний бөмбөлөг, биеийн тос зэргээг бүрдсэн багцууд

    “Bolor-innotech” брэндийн органик гарын саван, уруул өнгөлөгч, гарын тос..

    “Ойн ногоон урлан”-гийн дотор ногоон байгууламжийн загвараас

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ