• УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг ХХААБХ-ны даргад дэмжлээ

    Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны даргыг томилох асуудлыг  хэлэлцлээ. Өнгөрсөн даваа гаригт, МАН-ын бүлгийн хуралдаанаар тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Х.Болорчулууны нэрийг дэвшүүлсэн.

    Байнгын хорооны даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нь парламентад хоёр дахь удаагаа сонгогдсон,  тус салбарт хувийн болон төрийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай зэрэг  үндэслэлээр  дэвшүүлсэн гэдгийг МАН-ын бүлгийн дарга Х.Тогтохсүрэн хэллээ.

    УИХ-ын гишүүн Тэрбишдагва байнгын хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцэхтэй холбоотойгоор үг хэлж, асуулт асуулаа.

    Тэрээр, Хүнс хөдөө, аж ахуйн байнгын хороо том хороо юм. Монгол хүний хувь заяа мал, хөдөө аж  ахуйгаас шалтгаалдаг. Энэ хариуцлагатай ажилд ийм хүнийг дэвшүүлж байгаад харамсаж байна. Хоёр зүйл хэлмээр байна. ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүнийг байнгын хорооны даргад нэр дэвшүүлж байгаад гайхаж байна. Үүнийгээ жижиг асуудал гэж яриад байгаа. УИХ-ын гишүүнд жижиг асуудал гэж байх ёсгүй. Мөн “Оюутолйго”-н  ажлын хэсэгт хамт ажиллаж байгаа. Хуралдаа идэвхитэй оролцоорой гэж зөндөө гуйсан. 9 удаа хуралдхад 2 удаа Х.Болорчулуун гишүүн оролцсон байна.  Дэд ажлын хэсгийн хуралдаанд  ордоггүй юм билээ. Өөрөөр хуралдаа ирж суухгүй байж янз бүрийн юм ярьж байгааг гайхаж байна. “Оюунтолгой”-н төлөө биш эсрэг хүн шиг болчихоод байна. ЖДҮ,Оюутолгой дээр ингэж хариуцлагагүй хандаж байгаа хүн яаж байнгын хорооны дарга болох вэ гэлээ.

    Х.Болорчулуун: УИХ-ын гишүүний хамааралгүй компани зээл авч болохгүй гэсэн хууль байхгүй. Харин УИХ-ын гишүүн нөлөөлсөн эсэхийг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Шалгаж ч байгаа. Миний хувьд ямар нэгэн бичиг цаас өгөөд дэмжүүслэн зүйл байхгүй.  “Оюутолгой”-н хувьд өөрийнхөө байрь сууринд хатуу тууштай байна. Дэд ажлын хэсэг хоёр удаа хуралдсан. “Оюутолгой”-н ажлын хэсгийн хуралдаанд олон хүн оролцож, өөр өөрсдийн санал дүгнэлтийг өгсөн. Би ч гэсэн өгсөн. Саналыг нийлүүлээд наах биш эцсийн дүгнэлтээ гаргах ёстой. Дүгнэлтээ гаргаагүй шүү.  Таны туслах гарын үсэг зуруулах гэж орж ирэхээр нь хуралдаж байж дүгнэлтээ гаргах ёстой гэж хэлээд гаргасан гэлээ. Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн  76 хувийн  саналаар Х.Болорчулууныг Хүнс хөдөө, аж ахуйн байнгын хорооны даргад дэмжлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ