• УДШ-ийн Ерөнхий шүүгчээр Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжсэн Х.Батсүрэнгийн намтар

    2019-05-08

    УДШ-ийн  шүүгчдийн зөвлөгөөнөөс УДШ-ийн ерөнхий шүүгчээр Х.Батсүрэнг нэр дэвшүүлэхээр  болжээ. Өмнө нь УДШ-ийн ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг нэр дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч хүлээж аваагүй билээ. Д.Ганзориг нь 1976 онд төрсөн,хамгийн залуу,элдэвт нэр холбогдоогүй гэсэн үнэлгээг авч,нэр дэвшсэн.

    Харин Х.Батсүрэнгийн хувьд  Дээд шүүхэд шүүгчээр ажилладаг. Монголын шүүчдийн холбооны тэргүүн, 1965 онд төрсөн нэгэн ажээ.

    Хөхийсүрэн овогтой Батсүрэнгийн намтар:

    1965 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн,54 настай.Ам бүл 4. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Батсүрэн нь 1973-1983 онд Хэнтий аймгийн 10 жилийн дунд сургууль,

    1984-1989 онд ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академи,

    1997-1999 онд ХБНГУ-д Их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. 1989-1990 онд Хэнтий аймгийн Цагдан сэргийлэх ангид төлөөлөгч, 1990-1995 онд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст төлөөлөгч, 2000-2004 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд мэргэжилтэн, 2004-2011 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч, 2011 оноос тус Шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна. Мэргэжлээрээ 30 жил ажиллаж байгаа. Монгол Улсын шүүхийн шүүгчийн гутгаар түшээ зэрэг дэвтэй.

    Түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээж аваад ашиг сонирхлын зөрчлийг хянуулахаар АТГ-т нэрийг нь хүргүүлжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ