• БНСУ АНУ-ын ерөнхийлөгч нар утсаар ярьж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлыг хэлэлцэв

    2019-05-08

    ​Өнөө өглөө БНСУ-ын ерөнхийлөгчийн Хөх ордноос мэдэгдэл хийлээ. БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин өчигдөр орой АНУ-ын ерөнхийлөгч Трамптай утсаар ярьж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээрийг дахин эхлүүлэх зэрэг асуудлаар зөвшилцсөн гэлээ.

    Мүн Жэ Ин, Трамп нар утсаар 35 орчим минут ярьж, БНАСАУ саяхан богино зайн тусгалттай зэвсэг хөөргөсөн талаарх мэдээллийг хуваалцаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл явцыг яриа хэлцлийн замаас гаргахгүйн тулд хоёр тал Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээрийн төслийг даруй эхлүүлэх асуудлыг авч хэлэлцжээ.

    Хөх ордон “БНАСАУ богино зайн тусгалттай зэвсэг хөөргөсний дараа БНСУ, АНУ нягт хамтран ажиллаж, зүй зохистой арга замаар зохицуулж, үр дүнд хүрсэн хэмээн БНСУ, АНУ-ын удирдагчид санал нэгтэй үзсэн” гэж тэмдэглэсэн байна.

    Хөх ордны мэдээлснээр, БНАСАУ-ын үр тарианы нөөцийн талаарх олон улсын байгууллагын сүүлийн үед нийтэлсэн тайлангийн тухай хоёр тал санал бодлоо солилцсон бөгөөд БНАСАУ-д БНСУ үр тарианы хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нь цаг алдалгүй хэрэгжүүлсэн идэвхтэй бодлого учраас дэмжиж байна хэмээн Трамп хэллээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ