Тарваганы түүхий мах идсэн монгол хосууд нас барсан тухай дэлхийн хэвлэлүүд шуугилаа

2019-05-07

Өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймагт дөрвөн хүүхэдтэй эхнэр,нөхөр хоёр тарваганы эд эрхтэн идсэнээс тарваган тахлаар өвчилж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ явдлыг тэгвэл дэлхий даяар шуугив.

Бид энэ удаа Theguardian сонинд гарсан өгүүллийг орчуулан хүргэж байна.

…..Тарваганы түүхий бөөрийг идсэний улмаас Монгол хосууд тарваган тахлын улмаас нас барсан үйл явдал тохиолдож, хорио цээрийн дэглэм тогтоон, гадаадын жуулчид тухайн бүс нутагт хэдэн өдрийн туршид орогножээ.

Казак үндэстний хосууд Орчин, Хятад улсуудтай хиллэдэг улсын баруун аймаг болох Баян-Өлгийд тавдугаар сарын нэгний өдөр нас баржээ.

Бүс нутгийн хэмжээнд зургаан өдрийн хорио цээрийн дэглэм тогтоосон бөгөөд ОХУ, Герман, Швейцарын нийт есөн жуулчдыг бүс нутгийг орхин явахыг хориглосон байна.

Хоёр жилийн турш тус аймагт амьдарч буй АНУ-ын Энх Тайвны Корпусын сайн дурын ажилтан Себастьян Пикк, жуулчдад орон нутгийн засаг захиргааны зүгээс албан ёсоор нөхцөл байдлын мэдээлэл өгсөн гэв.

Тэрээр “Хорио цээрийн дэглэм засласны дараа нутгийн уугуул иргэд хүртэл өвчний халдвар авахаасаа айн, маш цөөн тооны хүмүүс л гудамж талбайд ил гарч байсан” гэж хэллээ.

Нэмж тахлын тохиолдол бүртгэгдээгүй тохиолдолд хорио цээрийг нэг дэх өдөр цуцлахаар төлөвлөсөн байв.

Тахлын Yersinia pestis нянг тээж байж болзошгүй учир эрх баригчдын зүгээс иргэдэд тарваганы түүхий мах идэхгүй байхыг анхааруулж байна. Зарим хүмүүс том мэрэгч амьтдын дотоод эрхтэнг идэж хэрэглэх нь эрүүл мэндэд сайн гэж итгэдэг учраас дээрх анхааруулгыг үл тоосон хэвээр байна.

Зоонотын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж буйгаар жил бүр тарваганы махыг идсэнээс болж нэг хүн тарваган тахлын улмаас нас бардаг байна.

Дундад зууны үед тарваган тахал буюу хар тахлын улмаас сая сая хүний амийг авч одож байсан ч орчин үед энэ нь ховор тохиолдол юм. Тарваган тахлын хамгийн түгээмэл хэлбэр хачгинд хазуулан, халдварлах хэлбэр юм. Хамгийн аюултай хэлбэр нь хүнээс хүнд ханиалгах, найтаалгах зэрэг амьсгалын замаар халдварладаг хэлбэр юм.

Эх сурвалж: theguardian.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ