• Хоёр жилийн турш дагавар охиноо хүчирхийлж байсан этгээдэд шүүхээс 20 жилийн ял оногдууллаа

    Хоёр жилийн турш дагавар охиноо хүчирхийлж  байсан этгээдийн хэргийг шүүх шийдвэрлэжээ. Тодруулбал, 2016 оны оноос өнгөрсөн оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд Р овогтой Х гэгч нь 13 настай дагавар охиноо удаа дараа хүчиндсэн хэрэг Баянгол дүүрэгт гарсан.

    Уг хэрэгт  прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.  Харьяа дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  энэ сарын 6-нд хянан хэлэлцээд хэрэгтэнд  20 жилийн хугацаатай хорих ял оногдуулсан байна.  Ингэхдээ ялыг  хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

    Дээрх гэмт хэрэг нь эцэг, эхчүүд хүүхдээ хараа хяналт тавих хүнгүй гэрт нь орхиж явснаас үүдэн гарчээ. Сүүлийн үед бага насны хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирогч болох явдал ихэссэн. Энэ нь   эцэг, эх, асран хамгаалагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас шалтгаалж бага насны хүүхэд бие махбодь, сэтгэл санаагаараа насан туршдаа гэмт хэргийн хохирогч болж байна.

    Иймээс эцэг, эх, асран хамгаалагч нарт насанд хүрээгүй хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг прокурорын байгууллага анхааруулж байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ