• Нөхрөө нууц амрагтай байсныг мэдсэн бүсгүй 15 давхраас унаж амиа хорлосон байж болзошгүй гэж урьдчилан дүгнэжээ

    2019-05-07

    Өчигдөр буюу энэ сарын 6-нд “KH апартмент” хотхоноос эмэгтэй хүн унаж нас барсан хэрэг гарсан. Болсон хэргийн талаар тодруулбал, тухайн өдрийн 17:10 цагт “15 давхраас хүн үсэрчихлээ” гэх мэдээллийг  цагдаагийн байгууллагад   оршин суугчдын зүгээс ирүүлжээ.

    Талийгаач  нөхөр нь гэр бүлээс гадуурх харилцаатай байсныг мэдэж улмаар сэтгэл санааны хямдралд орсны улмаас амиа хорлоход хүрсэн гэх  урьдчилсан дүгнэлт гарчээ.  Тэрээр  36 настай , хоёр хүүхдийн ээж байсан байна.

    Цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт очиход талийгаач “KH апартмент” хотхоны 15 давхрын орцны коридорын цонхноос унаж нас барсан байсан аж.Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

    Дээрх хотхоны 14 давхраас талийгаач Ч.Чамин-Эрдэнэ унаж нас барсан хэрэг гарч олныг цочирдуулж байсан билээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ