Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ял оноосон шүүгчдийг чөлөөлнө

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр /2019.05.07/ Төрийн ордонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгаж дүгнэлт гаргах Түр хороо хэрхэн ажиллах талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Анхан шатны шүүхэд Алдар, Мөнх-Эрдэнэ, Оюунчимэг гэсэн гурван шүүгч хэргийг буруу шийдвэрлэсэн. Монгол Улсын гурван иргэнийг хилсээр эрүүдэн шүүх замаар хэрэг тулгасан гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхэд Соёмбо-Эрдэнэ, Бат-Эрдэнэ, Батсайхан гэсэн гурван шүүгч хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн. Хяналтын шатны шүүхэд Зоригт, Батцэрэн, Цогт, Хосбаяр, Эрдэнэбалсүрэн гэсэн шүүгч нар орсон. Энэ хүмүүсийг Монгол Улсын иргэдийг хэлмэгдүүлдэг шүүгч нар гэж ойлгож болно. Энэ шүүгч нарыг огцруулахаас шүүхийн шинэчлэл эхэлнэ” хэмээн мэдэгдлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ