• УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон ажлаа өгнө

    УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон ажлаа өгөхөөр болжээ. Ц.Цолмон нь 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан М.Энхболдын тэргүүлсэн парламентад Тамгын газрын даргаар томилогдсон юм.

    Ц.Цолмонг маргааш /2019.05.07/ хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар чөлөөлөх асуудлыг хэлэлцэн, пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэх юм байна.

    Тэгвэл түүний оронд одоо УИХ-ын дарга Г.Занданшатарын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа Л.Өлзийсайханыг томилуулахаар болжээ. Л.Өлзийсайхан нь одоогийн Тамгын газрын дарга Ц.Цолмонгийн ангийн хүүхэд гэнэ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ