Б.Чойжилсүрэн: Тост тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй компанийн 50 хувийг эзэмшиж байгаад нэр шилжүүлсэн

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны эхэнд тус байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Тус байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнгийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бөгөөд түүнийг улираан томилохыг өчигдөр МАН-ын бүлгийн гишүүд дэмжээд байсан юм.

УИХ-ын гишүүд уг асуудалтай холбогдуулан нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авсан. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Нэр бүхий УИХ-ын гишүүд хэд хэдэн аймагт ажиллалаа. Ингэхэд иргэд уул уурхайн үйл ажиллагаа тэр дундаа тусгай хамгаалалттай газар уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа талаар учирлаж байна. Тэр дундаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Тост тосон бумбын нуруунд таны хамаарал бүхий компани үйл ажиллагаа явуулж байгааг уламжилж өгөөч гэсэн юм. Та энэ талаар мэдээлэл өгнө  үү” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн хариулахдаа “Би тус компанийн 50 хувийг эзэмшиж байгаад нэр шилжүүлсэн. Хууль зөрчсөн зүйл байхгүй. Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс тус компанийн залуустай уулзах хүсэлт илгээгээд байна” гэв.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн 91.7 хувь нь дэмжиж Б.Чойжилсүрэнг улираалаа.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ