• Хятадын 60-аас дээш насны иргэдийн тоо 249 сая болжээ

    Хятадын настны албаны дарга нарын хурал Бээжинд болжээ. Хятадын хүн амын хөгшрөлтийн хэмжээ нэлээд өндөр байгаа бөгөөд улам түргэн хөгжих шатандаа орж, 60-аас дээш насны иргэн 249 сая болж, нийт хүн амын 17.9 хувийг эзлэх болсон хэмээн мэдээлсэн байна.

    Хурлаас “эрүүл наслалтын стратеги хэрэгжүүлэн, хот хөдөөд эрүүл мэндийн боловсрол, өвчин эмгэгийг сэргийлэх, өвчний оношилгоо, асран сувилах, байнгын асрамж, тайван амгалан сувилгаа зэргийг дэлгэрүүлж, настнуудын эрүүл мэндийн үйлчилгээний ерөнхийлсөн, байнгын системийг боловсронгуй болгоно. Гэрт нь эмчилгээ хийж өгөх үйлчилгээг хөгжүүлнэ. Биедээ зөвгүй настныг асрах байнгын үйлчилгээний системийг байгуулж, хэнийг асрах, хэн асрах, хаа асрах, ямар асрамж шаардлагатай байгаа, төлбөрийг нь хэн гаргахыг судалж шийдвэрлэнэ. Эмчилгээ асрамжийг уялдуулан, эмчилгээ эрүүл мэнд болон настны асрамжийн эх баялгийг дайчилж, эмчилгээ асрамжийг нэгдсэн журмын үйлчилгээнд хамруулах” шийдвэр гаргажээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ