• Ибаримт системийн шинэчлэлийн талаарх 5 баримт

    2020 оны нэгдүгээр сарын нэгнээс татварын шинэ хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Ибаримт системд хийгдэж буй технологийн шинэчлэлтийн талаар “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын захирал Т.Батбилэг  танилцууллаа.

    2016 онд нийт 192 сая ширхэг НӨАТ-ын баримт бүртгэгдэж, буцаан олголтыг олгож байсан бол 2018 онд хэрэглэгчдийн тоо 800 000, баримтын тоо 400 сая ширхэг болон нэмэгджээ.

    Ибаримт системийн хэрэглэгчдийн тоо жил бүр 40 хувиар өсдөг.

    Энэхүү өсч буй хэрэглээг хангахын тулд цахим орчныг нь зайлшгүй шаардлагатай юм.

    Ибаримт 2.0 хувилбараар дараахь шинэчлэлтүүд хийгдсэн.

    Ибаримт систем шинэчлэгдсэнээр дараах боломжууд бий болсон:

    1. Баримт тус бүр дээр буцаан олголтын дүн харагдана.
    2. Хэрэглэгчдэд мэдээлэл гар утасны дугаарт нь зурвасаар очдог байсан бол шинэчлэлт хийгдсэнээр notification буюу мэдэгдлээр очно.
    3. 24 цагийн турш тусламж, үйлчилгээг онлайнаар авах боломжтой болсон.
    4. Татварын алба, Ибаримттай холбоотой санал, хүсэлтийг 1800-1288 дугаарт залгаж мэдүүлдэг байсан бол одоо онлайнаар мэдүүлэх боломжтой болно.

    Ибаримт 2.0 хувилбараар санал, гомдлоо онлайнаар мэдүүлэх боломжтой болсон.

    5. Иргэдийн баримт баталгааждаггүй асуудал бүрэн шийдэгдэнэ.

    Гурван жилийн хугацаанд 900 орчим сая НӨАТ-ын баримт алдаатай ирсэн. Татварын нэгдсэн удирдлагын системийн таван модулийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш өдөрт ирдэг алдаатай баримтын тоо 103 000 ширхэг  болж, долоо дахин буурсан үзүүлэлттэй байна.  Ийнхүү шиэнчлэгдсэнээр иргэдийн баримт баталгааждаггүй байсан асуудал шийдэгдэх юм.

     Энэ онд нийтдээ гурван удаагийн шинэчлэлтийг хийж, 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс  эхлэн технологийн дэвшилд суурилсан Ибаримт системийн шинэчилсэн хувилбар хэрэглээнд нэвтэрнэ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ