Ц.Бат-Энх 2020 оны сонгуулиар Эрдэнэтэд нэр дэвших бэлтгэлдээ гарав уу

Орхон аймагт энэ сарын 12-нд зохион байгуулах байсан “Энх-Эрдэнэтийн хурд 2019” хурдан морины уралдаан цуцлагдаж бай, шагналд нь өгөх байсан хоёр машин, гурван мотоцикл болон тоног, төхөөрөмжийг БОЭТ, Жаргалант сумын Өрхийн эрүүл мэндийн төвд өглөө.

Уг уралдааныг санаачлагч Ц.Бат-Энх хэлэхдээ, “Орхон аймагт болох байсан морин уралдаан цуцлагдсан ч аймгийнхаа хүн ам, эрүүл мэнд, боловсролын салбарт зориулахаар шийдсэн. Иймд БОЭТ-ийн дэргэд байгуулсан “Яаралтай түргэн тусламж”-ийн төв, Жаргалант сумын эмнэлэг тус бүрт туулах чадвар сайтай жийп автомашин, гурван багт тус бүр мотоцикл, 10 хүүхдэд унадаг дугуй өгч байна” гэжээ.

Эрх баригч МАН-ын нарийн бичгийн дарга албатай Ц.Бат-Энхийн энэхүү бэлгийг ирэх сонгуульд тус аймагт нэр дэвших бэлтгэл гэж хүмүүс үзэж байгаа аж. Ц.Бат-Энх нь олноо “Симба” хэмээгддэг Ц.Батаа болон ММУСХ-ны тэргүүн болоод буй Ц.Батсайхан нарын дүү. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт орлогч захирлын алба хашиж байсан нэгэн.

Түүнийг тус үйлдвэрт дахин томилогдох, эсэх тухай яриа хоёр гурван сарын өмнө гарч байсан. Гэвч тэрбээр тус үйлдвэрт дахин очихыг бус харин Эрдэнэтээс УИХ-д нэр дэвшихийг горилж байгаа нь ийнхүү тодорхой болж байгаа аж. Тиймээс ч морин уралдааны байд өгөх гэж байсан машин, мотоциклоо ийнхүү эрүүл мэндийн байгууллагад бэлэглэсэн байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ