Ж.Ганбаатар, М.Оюунчимэг, Б.Чойжилсүрэн, Х.Болорчулуун нарыг байнгын хорооны даргад дэмжлээ

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар байнгын хороодын шинэ дарга нарын асуудлыг хэлэлцэж, улмаар шинээр томилогдох дарга нарын нэрийг тодорхой болгожээ.

Дөрвөн байнгын хорооны дарга нарын асуудлыг хэлэлцэх бөгөөд ирэх долоо хоногт үлдсэн байнгын хороодын дарга нарыг шинээр томилох аж. Өргөдлийн байнгын хорооны даргаар М.Оюунчимэг гишүүнийг улираан томилохоор болсон бол Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ж.Ганбаатарыг, Төсвийн байнгын хорооны даргаар Б.Чойжилсүрэн гишүүнийг улираан томилохоор болсон байна. Мөн Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Х.Болорчулуун гишүүн нар олонхийн санал авчээ. Одоо саналыг бүлэгтээ танилцуулж, холбогдох байнгын хорооны хурал болон УИХ-аар оруулна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ