
Иргэн Д.Ганхуяг Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Тэрбээр УИХ-ын гишүүн Д.Гантулгыг УИх-ын гишүүнээс чөлөөлсөн нь өөрөө хууль зөрчсөн асуудал гэж үзэн ҮХЦ-д хандсан байна. Тэрбээр Д.Гантулгын гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад УИХ-ын гишүүнээс чөлөөлж,бүр нөхөн сонгууль явуулах гэж байгааг буруу гэж үзжээ.
ҮХЦ-д иргэний гаргасан мэдээллийг цэцийн гишүүн хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор маргаан үүсгэх эсэхийг шийднэ. Маргаан үүссэн тохиолдолд ҮХЦ 30 хоногийн дотор шийдвэр гаргах журамтай байдаг аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.