• Танилц:Топ 30 татвар төлөгч

    Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг зохион байгуулдаг.

    20 дахь  жилдээ зохион байгуулагдаж буй  татвар төлөгчдийн өдрүүдийг  энэ жилийн хувьд “Татвар- хөгжлийн үндэс” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.

    “Татвар төлөгчдийн өдрүүд”-ээр  татварын хууль тогтоомжоо сурталчлах, шинэ үйлчилгээг танилцуулах, татварын боловсрол олгох сургалт, татварын сэдэвт уралдаан тэмцээн зохион байгуулах болон шилдэг татвар төлөгчдийг шалгаруулж алдаршуулах ажлуудыг Татварын ерөнхий газраас зохион байгуулдаг билээ.

    Дараах гурван шалгуур үзүүлэлтээр нийт 30 татвар төлөгчийг  “ТОП ТАТВАР ТӨЛӨГЧ”-өөр тодрууллаа.

    1) Улс, орон нутгийн төсөвт хамгийн их  татвар төлсөн аж ахуй нэгжээр нийт 551.6 тэрбум төгрөгийн татвар төлсөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ

    2) Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар хамгийн их татвар ногдуулж, тайлагнасан аж ахуй нэгжээр нийт 209.1 тэрбум төгрөгийн татварыг тайлагнасан “Эрдэнэс-Тавантолгой” ХК

    3) Хамгийн олон төлбөрийн баримт хэвлэсэн бизнес эрхлэгчээр нийт 25 286 901 ширхэг төлбөрийн баримт хэвлэсэн Мобиком корпораци

     

    Эх сурвалж: Татварын ерөнхий газар

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ