• ФОТО: Нефть боловсруулах үйлдвэр тийш баригдаж буй төмөр замын бүтээн байгуулалт

    2019-05-06

    Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй нефть боловсруулах үйлдвэрийг Сайншанд өртөөтэй холбох 27 км төмөр замыг УБТЗ-ын Зам засварын машин станцын замчид барьж байна. Жилд үйлдвэрийн хэрэгцээний 1.53 сая тонн ачаа тээвэрлэх зориулалттай төмөр  замын  ул шорооны ажил 95 орчим хувьтай байгаа аж.

    Уг төмөр замын бүтээн байгуулалтад замчид, инженерийн баг бүрдсэн УБТЗ-ын 110 гаруй хүн зориулалтын тусгай тоноглолтой 122 вагонтай ажиллаж байгаа аж. Сая дөрөвдүгээр сарын 23-наас  төмөр замын бүтээн байгуулалт эхэлсэн бөгөөд долдугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулах аж.

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ