• Арслан цолны хүндэтгэлийн барилдаанд Улсын арслан Э.Оюунболд түрүүлж, аварга Н.Батсуурь үзүүрлэв

    “Арвайн үндэс” ХХК-ийн нэрэмжит Монгол Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан өчигдөр Бөхийн өргөөнд боллоо. МҮБХ-ноос зохион байгуулдаг уламжлалт барилдааны нэг болох арслан цолны хүндэтгэлийн барилдаанд улсын аварга Н.Батсуурь, арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын заан Н.Жаргалбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд тэргүүтэй улс, аймгийн алдарт цолтой 256 бөх уран мэхийг уралдуулан барилдав.

    Уг барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, улсын арслан Э.Оюунболд найм даван түрүүлж, Увс аймгийн Ховд сумын уугуул, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэлээ. Барилдааны шөвгийн дөрөвт улсын харцага М.Бадарч, улсын начин Ч.Хөхчирэнгэр нар үлдэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ