• Увс аймагт тарваган тахлын тохиолдол илэрч, хорио цээрийн дэглэм тогтоолоо

    Увс аймгийн Түргэн сумын “Суугийн шил” гэдэг газар хаваржиж байсан иргэн М тарваган тахал өвчнөөр өвчилсөн байж болзошгүй сэжигтэй тохиолдол илэрчээ. Тухайн иргэнд аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчилгээ, шинжилгээ хийлгэж, өчигдөр /2019.05.05/ аймгийн Онцгой комисс хуралджээ.

    Тарваган тахал өвчнөөр өвчилсөн байж болзошгүй иргэнийг тусгаарлаж, эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Хэд хоногийн өмнө Баян-Өлгий аймагт гэр бүлийн хоёр хүн тарваган тахлаар өвчилж нас барсан ба хорио цээрийн дэглэм тогтооогоод буй юм. Тэгвэл ийнхүү Увс аймагт бас тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн нь энэ.

    Онцгой комиссын хуралдааны шийдвэрийг үндэслэн аймгийн засаг дарга Д.Батсайхан захирамж гарган өчигдрийн 21:00 цагаас эхлэн 72 цагийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоожээ. Энэ хугацаанд Улаангом хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, хүнс барааны зах, Төрийн банкны салбарын үйлчилгээг зогсоосон байна. Мөн тус аймагт үйл ажиллагаа явуулж буй их дээд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг өнөөдөр, маргаашдаа хязгаарлажээ.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ