• “Өнөөдөр нөлөөлж, маргааш өөрчилье” өдөрлөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж өнгөрлөө

    Монгол улс “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц”-д 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нэгдэн орсон байдаг. Энэ өдрийг тэмдэглэн жил бүрийн 05 дугаар сарын 13-ыг “Хөгжлийн бэрхшээлийг эрт үед оношлох, илрүүлэх өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. Энэ жилийн хувьд тэмдэглэлт өдрийг угтаж ХБХХЕГ-аас хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой “Өнөөдөр нөлөөлж, маргааш өөрчилье” уриатай өдөрлөгийг тавдугаар сарын гуравны өдөр зохион байгууллаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон  арга хэмжээнд Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо хамтран оролцсон юм. Нийт иргэдэд нээлттэй болсон тус өдөрлөгийн үеэр:

    • Хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх үнэ төлбөргүй үзлэг оношлогоо /ерөнхий үзлэг, хараа, сонсгол, шүд, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, протез, сэргээн засах/

    Өдөрлөгөөр хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, мэдээллийг өгөв

    • Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, танилцуулга, мэдээлэл
    • Сэтгэл зүйн зөвлөгөө
    • Хууль зүйн зөвлөгөө
    • “Бид өөрчлөгчид” флашмоб

    ХСИХ, МУИС,ШУТИС, БХИС-ийн оюутан, залуус флашмоб бүжгийг хамтдаа бүжиглэв.

    • Туялзуур сэлэмний үзүүлбэр

    • Тэргэнцэр засварын үйлчилгээ
    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлийн үзэсгэлэн зэрэг үйл ажиллагаа өрнөсөн юм.

    Гараа хүргэлгүйгээр, зөвхөн амаа ашиглан бялуу идэх тэмцээний ялагч.

    Өдөрлөгийг сонирхож оролцсон хүүхэд, залуусын тулд хөгжөөнт тоглоом, уралдааныг зарласан. Бяцхан хүүхдүүд бөмбөг өнхрүүлж бай оносон бол харин залуус хэрчим бялууг гар хүргэлгүйгээр идэх “амтлаг” даалгавар авч, амжилттай биелүүлсэн. Тэмцээний дүрэм ёсоор байг хамгийн олон оносон хүүхэд, хамгийн түрүүнд бялуугаа идэж дуусгасан залуу тус тус гарын бэлэг авсан. Бас нэгэн хөгжөөнт тоглоом өрнөж үзэгчдийг өндөлзүүлсэн нь алдахгүйгээр хамгийн олон удаа дээсээр үсэрч тоглох байсан юм. Мөн л хамгийн олон буюу 120 удаа алдалгүй үсэрсэн бүсгүй гарын бэлэг авсан.

    Ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

    “Өнөөдөр нөлөөлж, маргааш өөрчилье” уриан дор иргэдийг нэгтгэсэн тус өдөрлөгт МУГЖ, дуучин Ч.Амаржаргал, дуучин Б.Бат-Өлзий нар ая дуугаа өргөж үзэгчпийн сонорыг мялаасан бол туялзуур сэлмий сонирхолтой уран, дайчин үзүүлбэр үзэгчдийн мэлмийг баясгасан юм.

    “Бид өөрчлөгчид”- “We are changers”, харин та?

    Флашмобын бичлэг удахгүй Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын албан ёсны фэйсбүүк хуудаст тавигдах болно.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ