Москвад Сухой Супержэт 100 онгоц осолдож, 41 хүний амь үрэгдлээ

Өчигдөр үдээс хойш Москвагаас Мурманскийн чиглэлд хөөрсөн Сухой Супержэт 100 нисэх онгоц осолдлоо.

Онгоцонд нийт 73 зорчигч, нисэх багийн таван ажилтан явснаас 41 нь амь үрэгдэж, 37 хүн амьд үлджээ. Аэрофлотын СУ 1492 чиглэлийн онгоц хөөрснөөсөө хагас цагийн дараа техникийн шалтгаанаар буцаж, Шереметьевогийн нисэх буудалд газардсан юм.

Газардах үеэр онгоц ойж буухдаа газарт хүчтэй мөргөснөөс хөдөлгүүрээс нь гал гарч эхэлсэн байна. Аврагдсан хүмүүсээс гурвынх нь бие муу, эрчимт эмчилгээний тасагт байгааг ОХУ-ын эрүүл мэндийн яам мэдээлжээ. Амь үрэгдсэн хүмүүс дотор хоёр хүүхэд байсныг мөн мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ